Гандан хийдүүдэд шинийн 15-ныг дуустал хурах номууд

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2017-03-02 15:03:21

Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн засал номууд хурж эхэллээ.

Хаврын тэргүүн сард Гандан хийдүүдийн унших номын жагсаалтыг сүсэгтэн олон та бүхэнд танилцуулж байна.

Шинийн 1-15-нд "Чойн-пүрэл-жон-а" буюу номын эрд хувилгаан үзүүлсэн(их дүйчин) хурал айлдана. Харин шинийн найманд "Их манал", "Маналын дончод’’,’’Дарь-Эхийн мандал шива" хурлуудыг айлдах бол шинийн 10-нд Манба дацанд "Жигжид", "Гомбо", "Гонгор", "Шанлай", "Данжан", шинийн 11-нд "Дүйхор", "Чогор", "Сагар", "Дүлцон", шинийн 14-нд Манба дацан хийдэд "Бэхэн ганжуур", шинийн 15-нд Манба дацан хийдэд "Сандуйн жүд", "Сожон" тус тус хурах юм.

Д.Өлзий

Related news