Өнөөдөр сондгой тоогоор төгссөн автомашин хөдөлгөөнд оролцохгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭММонгол түмний уламжлалт сар шинийн баяр ойртож байгаатай холбогдуулан өнөөдөр болон энэ сарын 18-ны бямба гарагт автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоо /0, 2, 4, 6, 8/ -гоор төгссөн тээврийн хэрэгслүүд автозамын хөдөлгөөнд оролцоно.
Харин маргааш болон энэ сарын 19-ний ням гарагт автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоо /1, 3, 5, 7, 9/-гоор төгссөн тээврийн хэрэгслүүд автозамын хөдөлгөөнд оролцох юм.
Дугаарын хязгаарлалтын хувьд өвлийн цагийн хуваарийн хамрах хүрээн дээр Саппорогийн уулзвараас Таван шарын уулзварыг оруулжээ. Үүнтэй холбоотой орон нутгаас зорчин ирж байгаа тээврийн жолооч нар тухайн цаг үеийн бүсчлэлийг анзаарч, цагаа тохируулан замын хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн албанаас анхаарууллаа.
Ж.Болор