Цэцэрлэгүүдийн гадна талбайн тохижилт гологдож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-10-17 17:05:57

Баянхонгор аймгийн Хүүхдийн цэцэрлэгүүдэд шаардлагатай сургалтын хэрэгслийн судалгаанд 21 цэцэрлэг хамрагджээ.

Судалгаагаар шаардлагатай 13  нэр төрлийн 2245 хэрэгсэлийн жагсаалт гарсны 50 гаруй хувь нь гадаад талбайн болон хүүхдийн хөдөлгөөнийг дэмжсэн тоглоомын талбай хэрэгтэй гэсэн саналыг ирүүлсэн байна.

Сонирхуулахад, 2012-2015 онд Баянхонгор аймагт шинээр төрийн өмчийн 4, хувийн хэвшлийн 2 цэцэрлэгийг ашиглалтад оржээ. Ингэснээр СӨБ-ын хамран сургалт  74 - 85 хувь болж, улсын дунджаас 7.1 хувиар дээгүүр байгаа юм.

Б.Мөнхзул

Related news