ЗАВХАН: "Аймгийн алдарт уяач" цолын болзлыг 26 уяач хангажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2026-02-09 13:33:52

Улиастай, 2026 оны хоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Сар шинийн босгон дээр Завхан аймаг үндэсний уламжлалт соёлын салшгүй хэсэг болсон хурдан морины уяа, адуун сүргийн үүлдэр угсааг сайжруулахад бодит хувь нэмэр оруулсан уяачдаа алдаршууллаа.


Өнөөдөр аймгийн хэмжээнд “Алдарт уяач” цолын болзол хангасан 26 уяачид шагнал гардуулах ёслол боллоо. Хурдан морь уях уламжлалт арга ухааныг орчин үеийн шинжлэх ухааны ололттой хослуулан эзэмшиж, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10.5-д заасан болзол, шалгуурыг хангасан уяачдад “Аймгийн алдарт уяач” цол, тэмдгийг аймгийн ИТХ-ын дарга Ш.Мянганбаяр болон аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр нар гардуулан баяр хүргэлээ.


Аймгийн алдарт уяачийн цолыг:

  • Алдархаан сумын Өгөөмөр багийн уяач Н.Давааням
  • Асгат сумын Суврага багийн уяач Д.Лхамсүрэн
  • Дөрвөлжин сумын Буурал багийн уяач Н.Жанчивсэмбэ, Цогт багийн уяач Ш.Гантөмөр, Л.Дашбалжид
  • Их-Уул сумын Хонгор багийн уяач Л.Дамбийжанцан, Баян-Ухаа багийн уяач Б.Бүрэндэлгэр
  • Нөмрөг сумын Баянзүрх багийн уяач Ц.Батдорж, Нуур багийн уяач М.Ганхуяг
  • Сантмаргаз сумын Баяндавс багийн уяач Д.Даваажав, С.Ганболд
  • Сонгино сумын Тариат багийн уяач Т.Мөнх-Эрдэнэ, О.Мөнхсүлд
  • Тосонцэнгэл сумын Хайрхан багийн уяач Г.Баянмөнх
  • Тэлмэн сумын Өвөгдий багийн уяач Ж.Энхтөр, Өгөөмөр багийн уяач П.Баасандорж
  • Улиастай сумын Жинст багийн уяач Э.Азтамир
  • Цагаанчулуут сумын Дэлгэр багийн уяач Ж.Нямсүрэн
  • Шилүүстэй сумын Баян-Улаан багийн уяач Ш.Буянцогт, Д.Алтангэрэл, Сайхан багийн уяач Д.Заяабадрах
  • Эрдэнэхайрхан сумын Мөсөн багийн уяач Б.Дашдэмбэрэл, Багануур багийн уяач Х.Насанбат, Б.Болдбаатар, Алтан багийн уяач Н.Жүгнээдорж
  • Яруу сумын Зүйл багийн уяач Ч.Батболд
    нар тус тус хүртлээ хэмээн аймгийн ЗДТГ-ын мэргэжилтэн З.Ариунтуяа мэдээлэв.

Сонирхуулахад, Завхан аймагт 560 гаруй уяач бүртгэлтэй гэх албан бус тоо байдаг. Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй "Очирваанийн хүлэг” холбоо уяачдыг бүртгэлжүүлэх, хурдан морины удам, угшлыг сайжруулах чиглэлээр үр дүнтэй ажлуудыг зохион байгуулж байна.


Тухайлбал, улсын хэмжээний тод манлай уяачдын хурдан удмын 100 гаруй адууг орон нутгийн уяачид, ялангуяа залуу уяачдад олгож, нутгийн хурдан морины удам угшлыг сайжруулах ажлыг аймгуудаас анх удаа хэрэгжүүлжээ. Мөн хурдан морины удмын санг хамгаалах, ардын уламжлалт морь уях арга барилыг сэргээн хөгжүүлэх, залуу уяачдад зааж сургах сургалтыг тогтмол зохион байгуулж байна.


Related news