УВС: Гэр бүлийн уншлагын танхим байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2026-01-07 15:27:57

Улаангом, 2026 оны нэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Гэрэл нэмье” ТББ-аас аймгийн төвд “Гэр бүлийн уншлагын танхимбайгуулах төслийг санаачлан хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

 

Увс аймгийн Нийтийн номын сангийн үйл ажиллагаанд шинэ өнгө төрх нэмэх, гэр бүлээрээ ном унших, эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ харилцан ярилцаж, хамтдаа суралцан дурсамж бүтээх боломж бүрдүүлсэн тав тухтай “Гэр бүлийн уншлагын танхим” байгуулахыг зорьж байна. Энэ хүрээнд “Таны хүүхэд-Танаас” уриан дор хамтын хөрөнгө оруулалтын аяныг эхлүүллээ. Тус аяны хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудын төлөөллийг оролцуулсан уулзалт, хэлэлцүүлэг үр дүнтэй болсон. Бидэнтэй нэгдэж, хамтран ажиллах сонирхолтой бүх хүнд манай үйл ажиллагаа нээлттэй байх болно” хэмээн “Гэрэл нэмье” ТББ-ыг үүсгэн байгуулагч Ц.Жавхлан ярилаа. 

Related news