ДОРНОГОВЬ: Нийт 29.5 мянган га газрыг усжуулах боломж бүрдэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
                                                                    Сайншанд, 2025 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2025 оны А/43 дугаар тушаалаар тус аймагт 2025 онд улсын төсвийн 103 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар инженерийн хийцтэй гурван худаг гаргах хуваарь баталжээ.
Салбарын яамнаас зарласан тендер шалгаруулалтад “Эхний эхэн” ХХК 97.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэхээр шалгарч Өргөн, Улаанбадрах, Сайншанд суманд инженерийн хийцтэй гурван худгийн ажлыг гүйцэтгэж буй бөгөөд ажлын гүйцэтгэл 60 гаруй хувьтай байгаа ажээ.
Мөн Айраг, Сайхандулаан, Хөвсгөл, Сайншанд сумын ОНХС-гийн 395.5 сая
төгрөгийн хөрөнгө оруулалтаар 10 инженерийн хийцтэй худаг гаргах ажлын
гүйцэтгэгчээр “Рашаан-Ундрах” ХХК, “Баясах ус эрдэнэ” ХХК, “Эхний эхэн” ХХК
шалгарч бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх ажлын гүйцэтгэл 80 гаруй хувьтай.
Инженерийн хийцтэй 13 худаг, 10 энгийн уурхай худгийг шинээр болон сэргээн
засварлаж ашиглалтад оруулснаар 29.5 мянган га газрыг усжуулж 35.3 мянган толгой
малыг услах боломж бүрдэнэ хэмээн аймгийн ХХААГ-аас мэдээлэв.
        Ulaanbaatar