ХОВД: Усны ослоор амиа алдсан иргэдийн 28 хувь нь бага насны хүүхэд байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны наймдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Судалгаагаар бага насны хүүхэд гол, нуурын эрэг дээр тоглож байгаад
осолдох, амиа алдах эрсдэл өндөр бий. Сүүлийн 10 жилийн хугацаанд усны ослоор
амиа алдсан иргэдийн 28 хувь нь бага насны хүүхэд байжээ.
Энэ
нь эцэг, эх, асран хамгаалагчийн хариуцлагагүй байдлаас шалтгаалж байгаа тул
иргэдийг гол, нуурын эрэг дагуу аялж, амарч зугаалахдаа бага насны хүүхдэд тавих
хараа хяналтаа сайжруулах, ганцаар нь үлдээхгүй байхыг мэргэжлийн байгууллагаас зөвлөлөө.
Мөн усны ослоос сэргийлж зориулалтын бус хийлдэг гудас, хөвөгч хэрэгсэл ашиглахгүй байх, голын эрэг
дагуу суурьшихдаа тухайн газрын онцлог, нөхцөл байдлыг судалж, эрсдэлээ
тооцоолж, аюулгүй байдлаа хангахыг Ховд аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.
Баруун
бүсийн төв - Ховд аймгийн Онцгой байдлын газарт он гарсаар гал түймэр, гамшиг, үер, усны осолтой холбоотой 64 удаагийн
дуудлага мэдээлэл ирж, алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэжээ.
Тус
байгууллага нь Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий гэсэн таван аймгийн 92
сумын 416 мянга гаруй иргэнд болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг
бууруулах чиглэлээр мэдээлэл түгээж, гамшиг, ослоос авран хамгаалах үйл ажиллагаа
зохион байгуулдаг.