ХОВД: Хөөмийн наадмын шилдэг оролцогчид өнөөдөр тодорно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-08-04 10:40:26

Жаргалант, 2025 оны наймдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Ховд аймагт дөрвөн төрлөөр зохион байгуулж буй Олон улсын хөөмийн наадмын шилдэг оролцогчид өнөөдөр тодрох ба орой 15:00 цагаас хөөмийн шилдэг үзүүлбэрээр нэгдсэн тоглолт хийнэ.

Энэ нь монгол хөөмийн урлагийг сурталчлах, өвлүүлэн хөгжүүлэх, хадгалан хамгаалах, билэг авьяастныг алдаршуулах, хөөмийчдийн ур чадварыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой. 

Хөөмийн зургаадугаар наадам энэ сарын 2-4-ний өдөр Ховд аймгийн төвд өрнөж байгаа ба наадмын эхэнд “Монгол хөөмийн урлаг” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулсан юм. Үүний дараа наадмын үндсэн шалгаруулалтыг гоцлол, хамтлаг, хүүхдийн гоцлол, орчин үеийн үзүүлбэр гэсэн дөрвөн төрлөөр зохион байгуулснаар гадаад, дотоодын 70 гаруй хөөмийч авьяас, ур чадвараа сорьж байна.

Одоогоор наадмын хөтөлбөрийн дагуу хамтлаг болон орчин үеийн үзүүлбэрийн шалгаруулалт үргэлжилж байна. 
  

Хөөмийн наадмын шилдэг оролцогчийг өнөөдөр тодруулж, шагнана. Улмаар шилдэг оролцогч болон нэр бүхий уран бүтээлчдийн хамтарсан тоглолтыг Ховд аймгийн Хөгжимт драмын театрт зохион байгуулахаар төлөвлөжээ.    

Related news