Улаанбаатарын “Их дуулга” Монголын 56 жүдоч барилдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-07-23 11:24:37

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болох жүдо бөхийн Улаанбаатарын “Их дуулга” тэмцээний сугалаа маргааш гарна.


154 мянган еврогийн шагналын сантай тус тэмцээн энэ сарын 25-нд эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаанаар эхэлнэ. Харин хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн 63, 70, эрэгтэйчүүдийн 73, 81, гурав дахь өдөр буюу 27-нд эмэгтэйчүүдийн -78, +78, эрэгтэйчүүдийн 90, -100, +100 кг-ын жингийн барилдаан болох хуваарьтай байгаа юм.


Улаанбаатарын “Их дуулга”-д манай улсаас зохион байгуулагч орны давуу эрхээр 56 жүдоч зодоглоно. Эх орныхоо дэвжээнд зодоглох тамирчдыг танилцуулъя.


Эрэгтэй

60 кг

Э.Ариунболд, Э.Сумъяабазар, Б.Сүхбат, Н.Мэндсайхан

66 кг

Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр, Ө.Бямбасүрэн, Ө.Жанцандорж

73 кг

Л.Энхдөл, Л.Энхзаяа, Ж.Энхтөр, О.Уранбаяр

81 кг

О.Шинэбаяр, Г.Батсугар, Н.Мөнхбаяр, Г.Түвдэнренчин

90 кг

Ц.Ган-Эрдэнэ, Ц.Дагвадорж, Г.Болор-Очир, Г.Очирбал

-100 кг

Б.Хүдэрчулуун, А.Энхбаяр, А.Мөнх-Эрдэнэ, Д.Баярбаясгалан

+100 кг

Б.Гончигсүрэн, Ө.Пэрэнлэйжамц, О.Цэцэнцэнгэл, Г.Хангарьд


Эмэгтэй

48 кг

Г.Наранцэцэг, Ж.Анударь, А.Мишээл, Н.Ундрахбаяр

52 кг

Ц.Гал-Од, Б.Уранзаяа, М.Нандин-Эрдэнэ, О.Оюунчимэг

57 кг

Л.Сосорбарам, М.Цэндбазар, Г.Ундрал, Х.Энхжин

63 кг

Б.Ганхайч, Х.Маралмаа, Ц.Сүнжидмаа, Х.Ариунтунгалаг

70 кг

Д.Есүй, Б.Ням-Эрдэнэ, У.Анужин, С.Лхагвадулам

-78 кг

А.Дуламсүрэн, Э.Буян-Өлзий, Ж.Урангоо, Л.Болор-Эрдэнэ

+78 кг

А.Адъяасүрэн, Д.Номинзул, Э.Жаргалмаа, Э.Энхзул















Related news