ХОВД: Хүн амын 38.3 хувийг хүүхэд эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-06-12 13:28:09

Жаргалант, 2025 оны зургаадугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг өдөр өнөөдөр тохиож байна.

Жил бүрийн зургаадугаар сарын 12-ны өдрийг “Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ жил ахиц гаргасан ч ахиад урагшлахад хүчээ нэмье уриан дор тэмдэглэж байна.

Хүүхдийн хөдөлмөрийн ил ба далд хэлбэрийн мөлжлөг, хүүхдийн эрхийн зөрчлөөс сэргийлж, насанд хүрсэн хүн бүр мэдлэг, мэдээлэлтэй хандах шаардлагатай юм. Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт бий.

Ховд аймгийн хүн амын 38.3 хувь буюу 35445 нь хүүхэд. Үүний 51.2 хувийг хүү, 48.8 хувийг охид эзэлж байна. Өнгөрсөн онд хийсэн судалгаагаар Ховд аймагт 46 хүүхэд хөдөлмөр эрхэлж байгаа нь бүртгэгджээ. 


Related news