СЭЛЭНГЭ: Спорт өрөлтийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2025 оны зургаадугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг даргын
дэмжлэгтэйгээр Монголын Оюун Ухааны Академийн Сэлэнгэ салбараас Оюуны спортын
төрөл болох Спорт өрөлтийн “Mемо кап” анхдугаар тэмцээнийг өнөөдөр зохион
байгуулж байна.
Тэмцээнд Сүхбаатар, Мандал, Сант,
Сайхан, Алтанбулаг сумын 4-50 насны 100 орчим оюуны спортын тамирчид оролцож
байна.
Монголын Оюун Ухааны Академийн
Сэлэнгэ салбарын захирал Э.Элбэгзаяа: -“ Манай академи 2023 онд
анх нээлтээ хийсэн. Манай сургалт урт, богино хугацааны хөтөлбөрөөр явагддаг.
Өнгөрсөн оны 9-р сард авсан элсэлт маань сая өнгөсрөн 4-р сард төгсөлтөө хийлээ. Оюун ухааны спортын сургалтаар хүүхдийн баруун зүүн тарихийг жигд хөгжүүлснээр хүүхдүүд өөртөө итгэлтэй, суух чадвартай, анхаарал төвлөрөл сайтай болж, жигд хөгжих боломжтой болдогоороо илүү давуу талтай” хэмээн ярилаа.