СЭЛЭНГЭ: Гал унтраах үлээгүүр хүлээлгэн өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-07-24 15:58:55

Сүхбаатар, 2025 оны долоодугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Дэзэрэт Олон улсын энэрлийн байгууллагын Сэлэнгэ аймаг дахь төлөөлөгч Б.Отгонзаяагийн хүсэлтээр тус байгууллагаас 25 ширхэг гал унтраах үлээгч төхөөрөмжийг Сэлэнгэ аймгийн Онцгой комисст өнөөдөр хүлээлгэн өглөө.

 

Энэ үеэр Дэзэрэт Олон улсын энэрлийн байгууллагын гүйцэтгэх захирал Д.Пүрэвжаргал “Сэлэнгэ аймагт хуурайшилттай байгаагаас үүдэн нүүрлээд байгаа галын нөхцөл байдалд туслахаар бид ирээд байна. Бид аймгийн Онцгой комисст сүүлийн үеийн ахисан шатны 25 ширхэг гал үлээгүүрийг хүлээлгэн өгч байна. Манай байгууллага бол Монгол Улсын өнцөг булан бүрд хүрч, байгалийн давагдашгүй хүчин зүйл, гамшигтай холбоотой бүхий л зүйлд туслахыг зорьдог” хэмээн ярилаа.

 

Энэхүү үлээгүүр нь нэг цэнэглэлтээрээ 115 минут буюу 2 цаг орчим ажиллах хүчин чадалтай юм. Мөн ажиллах үед гараараа бариад гүйх биш, үүрээд авч явж болдгоороо ажиллаж байгаа хүмүүст ачаалал өгдөггүйгээрээ давуу талтай юм.

Related news