НҮБ-ын Ерөнхий Ассемблейн даргаар А.Бербок сонгогджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-06-03 10:31:56

НЬЮ-ЙОРК, 2025 оны зургаадугаар сарын 3 /DW/. Германы Гадаад хэргийн сайд асан Анналена Бербокийг АНУ-ын Нью-Йорк хотноо даваа гарагт болсон санал хураалтаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн даргаар сонгожээ.


А.Бербок нууц санал хураалтаар 167 санал авсан гэж Ерөнхий Ассамблейн дарга Филемон Ян даваа гарагт мэдэгдсэн байна. Уг албан тушаалд нэр дэвшсэн цорын ганц нэр дэвшигч байсан А.Бербок өөрийг нь сонгосонд талархаж байгаагаа илэрхийлэхийн сацуу Ерөнхий Ассемблейн шударга зуучлагч” байхыг эрмэлзэж байгаагаа илэрхийлжээ.


А.Бербок Ерөнхий Ассамблейн жил тутмын чуулганы өмнөхөн буюу есдүгээр сарын 9-нд үүрэгт ажилдаа орох бөгөөд бүрэн эрхийнх нь хугацаа нэг жил үргэлжилнэ. Тэрбээр НҮБ үүсэн байгуулагдсанаас хойших 80 орчим жилийн хугацаанд энэ албан тушаалыг хашиж буй тав дахь эмэгтэй болж байна. НҮБ-ын гишүүн 193 улс бүгд Ерөнхий Ассемблейд төлөөлөлтэй байдаг.

Related news