ӨНӨӨДӨР: "Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-05-26 07:15:12

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм


-УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан болно.

11:00 цагт: “Динза, Цондоолойгийн анд найзууд” ТББ-аас “Хайр” гар зургийн уралдааныг гурван насны ангилалд зохион байгуулах талаар "Зайсан скуэр" худалдааны төвд мэдээлэл өгнө.

11:00 цагт: Шадар сайдын тушаалаар байгуулагдсан Хяналт шалгалтын ажлын хэсэг МУБИС-ийн харьяа Ерөнхий боловсролын лицей сургууль болон ерөнхий боловсролын 47-р сургууль дээр сургуулийн хоол үйлдвэрлэлийн стандартын хэрэгжилт, эрүүл ахуйн талаар хяналт шалгалт хийнэ.  Холбогдох утас: 88016767


-“Амьд ертөнцийн спектр” сэдэвт биологийн тусгай үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд 6 дугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилж байна.

-Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо хамтран 6 дугаар сарыг дуустал Яармаг дахь “IC Park”-т 60 хоногийн турш ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн “Модлог гарден экспо” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.


Орон нутагт:

-"Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Төв аймагт болно. Холбогдох утас: 89010150

-“Би эстрадын дуучин-2025” уралдаан энэ сарын 30-ныг дуустал Сэлэнгэ аймгийн Шаамар сумын соёлын төвд болно.

-Архангай аймгийн музейд “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.


Хилийн чанадад:

-Австрали улсын Сидней хотод хоёр дахь жилдээ "Made in Mongolia -2025" экспо үзэсгэлэн худалдааг зохион байгуулна.

-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.


Related news