Он гарсаар 14 хүн авто ослоор амиа алджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-11-01 01:37:49

Баян-Өлгий аймагт он гарсаар авто ослын улмаас арван дөрвөн хүн алтан амиа алдсан байна.

Энэ бол тус аймгийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт. Нэг удаагийн ослоор Өлгий суманд долоо, Алтай суманд гурван хүн амь үрэгдэв. Арван нэгэн хүн гэмтэж бэртжээ. Архи дарс ууж машин жолоодох, хөдөөний айлыг нүүлгэхдээ ачаан дээрээ хүн суулгаж тээвэрлэх, гэмтэлтэй хөсгөөрөө замын хөдөлгөөнд оролцох, замын хөдөлгөөнд оролцож явах зуур гар утсаар ярих зэрэг нийт 2782 зөрчлийг илрүүлэн 96 сая төгрөгийн торгууль тавьж, 224 хүний авто хөсөг жолоодох эрхийг нь хязгаарлан, захиргааны арга хэмжээ авсан байна.

Цагдаагийн газар нь зөрчил гаргагч бүрийг торгоно. Энэ нь аюул ослоос сэргийлэх арга хэмжээ бөгөөд улсын орлого болох бөгөөд уг мөнгө тэтгэвэр тэтгэмж болж эргээд ард түмэнд олгогдож байдаг юм.

Ш.Айзаря

Related news