ОРХОН: Хот тохижуулах газарт энэ онд 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-08-21 16:42:19
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны наймдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Орхон аймаг энэ онд орон нутгийн төсвийн 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хот тохижуулах газартаа техникийн шинэчлэлт хийжээ.

Өнөөдөр аймгийн удирдлагууд тус газарт  авто замын цэвэрлэгээний гурван машин хүлээлгэн өглөө. Уг автомашиныг 399 сая төгрөгөөр худалдан авчээ.

Харин өмнө нь 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгөөр олон үйлдэлт авто машин, тусгай зориулалтын техник хэрэгсэл болон авто грейдер,  дөрвөн тоннын индүү, авто ковш өгсөн байна.

Ингэснээр гэр хороолол доторх 300 орчим километр сайжруулсан зам, хотын доторх 130 гаруй километр асфальтан замын ашиглалт, цэвэрлэгээ, засвар үйлчилгээг шуурхай хийх боломжтой боллоо.

Хот тохижуулах газарт сүүлийн гурван жилд улс, орон нутгийн төсвийн 4.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар техникийн шинэчлэлт хийжээ. 





Related news