Үр хөндүүлэх эрхийг Үндсэн хуульд тусгахыг Францын Сенат дэмжжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2024-02-29 11:22:08

ПАРИС, 2024 оны хоёрдугаар сарын 29 /AP/. Францын парламентын дээд танхим буюу Сенат эмэгтэйчүүдийн үр хөндүүлэх эрхийг Үндсэн хуулиар баталгаажуулах тухай хуулийн төслийг баталжээ. Сенатчдын 267 нь хуулийн төслийг дэмжсэн бол 50 гишүүн эсэргүүцсэн санал өгсөн байна. 


Хуулийн төслийг Францын Үндэсний их хурал буюу парламентын доод танхим өнгөрсөн сард олонхын саналаар баталсан бөгөөд одоо парламентын хоёр танхим хамтарсан хуралдаанаар батлах ёстой.


2022 оны зун АНУ-ын Дээд шүүх "үр хөндүүлэх эрхийг Үндсэн хуульд тусгаагүй" гэж үзээд холбооны улсын түвшинд үр хөндөлтийг хуулиар зөвшөөрснийг хүчингүй болгож, түүнийг зохицуулах эрхийг муж улсуудын эрх баригчдад шилжүүлсэн юм. Улмаар 20 муж улсад үр хөндүүлэхийг хориглосон эсвэл хориглохоор төлөвлөж байгаа ажээ. Чухамдаа АНУ-ын Дээд шүүхийн энэ шийдвэр нь Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон эмэгтэйчүүдийн үр хөндүүлэх эрхийг Үндсэн хуульд тусгана гэж амлах шалтгаан болжээ.

Related news