СЭЛЭНГЭ: “Цагаан сар-хариуцлага” аянд нэгдэхийг уриаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-02-09 08:55:32

Сүхбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын хамт олноос “Цагаан сар-Хариуцлага" аянд нэгдэхийг уриаллаа.


Дээрх аяныг Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс энэ сарын 6-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байгаа аж.


Тус хамт олны зүгээс сар шинийн баяр ёслолын үед зонхилон тохиолдох халдварт бус өвчлөл, зам тээврийн осол, ахуйн хүрээний санаатай болон санамсаргүй осол гэмтлээс урьдчилан сэргийлэх үүднээс дээрх аяныг санаачилжээ.


Мөн архи, согтууруулах ундааны хэрэглээг иргэдийн дунд багасгах, иргэд олон нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, цаашлаад мэдээлэл, сургалт, сурталчилгаа, эрүүл аж төрөх ёс, зан үйлийг төлөвшүүлэх замаар осол, гэмтлийг бууруулахад аяны нөлөө үр дүнгээ өгөх аж.


Related news