ДАРХАН-УУЛ: Сургууль, цэцэрлэгийн гал тогооны орчин, нөхцөлийг сайжруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-02-06 11:49:23

Дархан, 2024 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Австралийн Засгийн газрын санхүүжилтээр Дархан сумын Засаг даргын Тамгын газар, Найрамдал төсөл хамтран ерөнхий боловсролын сургууль, СӨББ-уудын хоол үйлдвэрлэлийг шинэчлэх, сайжруулах, "Эрүүл монгол хүүхэд" бэлтгэх зорилготой “Beyond Nutrition төслийг эхлүүлж байна.




Төслийн хүрээнд эхний удаад Дархан сумын ерөнхий боловсролын 12 дугаар сургууль, СӨБ-ын 4, 7 дугаар цэцэрлэгийн гал тогооны асуудлыг цогцоор шийдвэрлэхээр болжээ.




Уг төсөл нь хүүхдийн боловсрол, эрүүл мэндийн өмнө тулгамдаж буй асуудалд түлхүү анхаарч сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, хангамжийг сайжруулах НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх үндсэн зорилготой ажээ.




Цаашид сургууль, цэцэрлэгүүдэд шим тэжээлтэй хоол үйлдвэрлэл явуулж, тухайн салбарт ажиллаж буй тогооч нарыг мэргэшүүлэх сургалтад хамруулах бөгөөд эцэг, эх асран хамгаалагчдад зориулсан сургалтууд зохион байгуулах ажээ.

Related news