БУЛГАН: Малчид сансрын интернэт ашиглаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-01-16 09:25:07

Булган, 2024 оны нэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Булган аймгийн Хангал сумын малчин Х.Эрдэнэбулганых Старлинкийн сансрын интернэттэй болсон бөгөөд 280 Mbps хүртэл өндөр хурдаар, 128 хүртэлх төхөөрөмж утасгүйгээр, 185м2 талбай буюу 20-30 метрийн радиуст холбогдох давуу талуудтай ажээ.


Малчин залуу Технологийн дэвшил сайхан юм. Старлинкийн роуминг үйлчилгээнд Ази тивдээ ашиглаж болох нэг багц шинээр нэмэгдэж сарын 1 Тб дататай эрх нь 250 мянган төгрөг орчим болж хямдарчээ. Тоггүй, утасны сүлжээгүй, малчны хотонд хэрхэн интернэт нэвтрүүлэх талаар Бямбаа Byambaa Dock найзаасаа зөвлөгөө авч Старлинкийг туршсан нь ийнхүү амжилттай болжээ. Гэтэл өнөөдөр үйлчилгээний үнэ нь 60 хувиар хямдарчихсан байгаа нь Монголд албан ёсоор ороод ирвэл бид сарын 1 Тб дататай эрхийг 150К-р авдаг болно  хэмээн ярьж байна.



Сумын сургууль, эмнэлэг, нэг цэгийн үйлчилгээний төв, захиргаа, цагдаа, ялангуяа онцгой байдлынхан, хөдөө, хязгаар нутагт, сум, багийн төв, уурхай, кэмп, байгалийн үзэсгэлэнт газар гээд тоггүй, сүлжээгүй газар өндөр хурдны интернэт хэрэгтэй бол старлинкийг зайлшгүй нэвтрүүлэх шаардлагатай байгааг ч  иргэд малчид дэмжиж байна.


 




Related news