Түймрийн гаралт ихэсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-10-07 11:19:42

Намрын хуурайшилт эхэлж байгаатай холбоотойгоор түймрийн гаралт Дорнод аймагт энэ сард ихэсчээ. Өнгөрөгч 9-дүгээр сарын байдлаар аймгийн хэмжээнд 10 орчим хээрийн түймэр гарсан байна.

Хамгийн их түймэр гарсан газар бол тус аймгийн Булган сум юм. Тус суманд гарсан хоёр түймрийн улсмаас гурван маишн шатсан байна. Түймрийн шалтгаан нөхцлийн хувьд намрын хадлангийн бригадууд болон эмийн ургамал түүж явсан иргэд гал алдсан гэсэн мэдээллийг холбогдох албаныхан хэлсэн. Энэ дагуу мэргэжлийн байгууллагуудаас тус суманд ажлын хэсэг гарч ажиллаж байна. 

Б.Туяа

Related news
Comments