ДОРНОД: Чух нуурт нугасны овгийн есөн зүйлийн шувуу үрждэг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2026 оны дөрөвдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь Чух нуурт ундар нүдэн шумбуур, хошуу галуу зэрэг нугасны овгийн есөн зүйлийн шувуу үрждэгийг судалrаагаар тогтоожээ.
Чух шувуу судлалын суурингийн эрдэмтэд 2019-2022 оны хооронд Чух нуурыг дамжин нүүдэллэж буй 31 зүйлийн 187 мянга орчим бодгалийг бүртгэсэн байна. Энэхүү зүйлийн төрөл, олон янз байдал намрын улиралд баялаг байсан бөгөөд тоо толгой цаашид ихсэх байдал ажиглагдаж байгаа юм.
Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь Чух
нуурт шувуу судлалын сууринг 2019 онд байгуулсан. “Чух” шувуу судлалын сууринг
судлаачид, шувуу сонирхогчид, жуулчид болон нутгийн иргэд зорьж очихоос гадна
их сургуулийн биологи, экологийн ангийн оюутнууд судалгаанд оролцож, эрдмийн
зэргийн сэдвээ хамгаалдаг болжээ.
Монголын шувуу хамгаалах
төв нь эргийн шувуудын нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг судлах удаан хугацааны
мониторингийн ажлыг Чух нуурт эхлүүлээд байгаа юм. Тодруулбал, Чух нуураар
нүүдлийн үедээ дайран өнгөрдөг эргийн шувуудын тоо толгойд мониторинг хийж,
тэдгээрийн хөдлөлзүй, нүүдлийн экологийн судалгааг урт хугацаанд тогтвортой
гүйцэтгэж шинжлэх ухааны мэдээлэл цуглуулахыг зорьж байгаа Зүүн-Aзийн шувуу судлалын олон улсын
суурин юм. Монгол орон бол олон зүйлийн эргийн шувуудын
хувьд нүүдлийн үедээ бууж амардаг чухал нутаг учир энэ зүйл шувуудын нүүдлийн
экологийн судалгаа чухал ач холбогдолтой байдаг.