ӨВӨРХАНГАЙ: Үйлдвэрлэл эрхлэгчид 3.3 тэрбум төгрөгийн зээлийг 5 хувийн хүүтэй аваад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-11-06 14:14:35

Арвайхээр, 2023 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүрээнд хүнсний 19 нэр төрлийн бүтээгдэхүүний тариалалт, үйлдвэрлэлийг дэмжин 3 жилийн хугацаатай, 5 хувийн хүүтэй зээл олгож эхэлсэн.


Өвөрхангай аймгийн хүнс, газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид дээрх хөтөлбөрт хамрагдан долоон чиглэлээр 3.3 тэрбум төгрөгийн зээлийг аваад байна.


Тодруулбал, газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчийн эргэлтийн хөрөнгийг сайжруулах чиглэлээр 789 сая, зоорийн аж ахуй байгуулахаар 200 сая, махны чиглэлийн эрчимжсэн аж ахуй эрхлэхээр 200 сая, сүүний чиглэлийн эрчимжсэн аж ахуй эрхлэхээр 170 сая, газар тариалангийн техник, тоног төхөөрөмжийг сайжруулахад 239 сая, хүнсний боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг тогтвортой явуулахад зориулж 1 тэрбум 363 сая, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдийн эргэлтийн хөрөнгийг сайжруулахад 384 сая төгрөгийг тус тус 5 хувийн хүүтэй олгосон байна. 

Related news