ӨВӨРХАНГАЙ: 5 сая 900 мянган толгой мал намаржиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-10-26 16:19:17

Арвайхээр, 2023 оны аравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/.  Өвөрхангай аймагт энэ жил 1.6 сая төл бойжуулж, 146.5 мянган мал зүй бусаар хорогдон 5 сая 900 мянган толгой мал намаржиж байна.


Үүнээс 348.9 мянган малыг хүнсэнд, 929.3 мянган малыг зах зээлд борлуулан 4 сая, 700 мянган малтай өвөлжихөөр тооцоолж байгаа юм. Одоогоор аймгийн хэмжээнд нийт мал сүргийн тарга хүч дундаж хэмжээнд байна.


Өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 40 орчим хувьд хүрэлцээтэй байхаар бол 60 орчим хувьд хэтрэлттэй байгаа аж.  Гэсэн ч зун, намрын улиралд бороо хур элбэг, газрын гарц сайн байсны улмаас малчид энэ жил отроор явалгүй, аймаг, сумандаа өвөлжих төлөвтэй байна.  Аймгийн хэмжээнд 17800 гаруй малчин өрх, 1900 гаруй мал бүхий өрх айл байна.

Related news