Game of Thrones цуврал кино “Эмми”-гийн шагнал хүртлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
sarnai@montsame.mn
2016-09-19 17:35:09

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын телевизийн шилдэг уран бүтээлд олгодог “Эмми”-гийн шагналыг /Primetime Emmy Awards/ “Хаан сэнтийний төлөөх хуйвалдаан” /Game of Thrones / цуврал кинонд олголоо. Шагнал гардуулах 68 дахь удаагийн ёслолын ажиллагаа Лос-Анжелес хотын Microsoft театрт болж, телевизийн ABC сувгаар шууд дамжуулжээ.

Инээдмийн киноны шилдэг цувралаар “Дэд ерөнхийлөгч” /Veep/ хоёрдахь жилдээ дараалан тодорсон байна. Энэ төрөлд “Орчин цагийн гэр бүл” /Modern Family/, “Цахиурын хөндий” /Silicon Valley/, “Мятаршгүй Кимми Шмидт” /Unbreakable Kimmy Schmidt/ зэрэг шилдэг кинонууд өрсөлджээ.

“Драмын цувралын шилдэг жүжигчин” номинацид  Mr. Robot кинонд тоглосон Рами Малек түрүүлсэн байна. Харин драмын цувралын шилдэг эмэгтэй жүжигчнээр Татьяна Маслани /Orphan Black/ тодорлоо. Инээдмийн киноны оны шилдэг жүжигчний шагналыг   Жулия Луис-Дрейфус /Veep/ хүртжээ.

“Шилдэг богино цуврал кино” гэдэг ангиллын тэргүүн шагналыг The People V. O. J. Simpson: American Crime Story кинонд олгосон байна.

1949 онд анх бий болгосон “Эмми” шагнал бол нэг ёсондоо телевизийн урлагийн салбарын “Оскар” юм.

Х.Сарнай


 

Related news