Европчууд хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд жилд 96.1 тэрбум доллар зарцуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2023-09-19 15:44:37

БРЮССЕЛЬ. /kommersant/. Европын орнуудад хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд гаргах зардал энэ онд 34.2 тэрбум ам.доллар болох бөгөөд энэ нь дэлхий даяарх нийт зардлын 20.6 орчим хувийг эзэлнэ гэж “IDC” дүн шинжилгээний компани тооцоолжээ.  


Харин 2027 он гэхэд Европт хиймэл оюун ухааныг хөгжүүлэх жилийн зардал 96.1 тэрбум ам.доллар болж өснө гэж тус компанийн шинжээчид таамаглаж байна.


Инфляцын түвшин өндөр, макро эдийн засаг, геополитикийн байдал хүндрэлтэй байгаа хэдий ч энэ салбар огцом өснө гэж тус компани үзэж байна. 2022-2027 оныг хүртэл Европт жилийн өсөлтийн хурдац 29.6 хувь байх бол дэлхийн хэмжээнд 26.9 хувьтай байх аж. 


Хиймэл оюун ухааны хамгийн том хэрэглэгчид нь банк (15.7 хувь), тусгай мэргэжлийн үйлчилгээ (11.2 хувь), жижиглэнгийн худалдаа (10.9 хувь), үйлдвэрлэл (10.3 хувь), харилцаа холбоо (8 хувь) зэрэг салбарууд юм. Тус салбарын хөгжил нь мөн үүсмэл мэдрэлийн сүлжээнүүдээс хамаарч байгаагаас гадна мэдээллийн технологийн салбарыг оновчтой болгох, үйлчилгээний чанар, хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хангах, кибер халдлагаас урьдчилан сэргийлэхэд хиймэл оюун ухааныг ашиглаж байна.





Related news