Дэлхийн зах зээл дээр улаан буудайн үнэ өсжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
РОМ. /FAO/.
Дэлхийн зах зээл дээр улаан буудайн
үнэ долоодугаар сард сүүлийн есөн сарын хугацаанд анх удаагаа өсөж, ургамлын
тосны үнэ мөн огцом өслөө гэж НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас /ХХААБ/ баасан гарагт мэдээлэв.
Тодруулбал, улаан
буудайн үнэ долоодугаар сард 1.6 хувиар өссөнөөр 2022 оны 10 дугаар сараас хойш
анх удаагаа өссөн үзүүлэлттэй гарсан бол будааны үнэ мөн 2.8 хувиар өсөж, 2011 оны
есдүгээр сараас хойших хамгийн дээд үзүүлэлтдээ хүрчээ.
Гэсэн хэдий ч ХХААБ-ын
үр тарианы үнийн дэд индекс долоодугаар сард нэмэгдээгүй, улаан буудай, будааны
үнийн өсөлтийг үл харгалзан 0.5 хувиар буурсан байна.
Үр тарианы үнийн дэд индекс нь ХХААБ-ын Хүнсний үнийн индексийн хамгийн том бүрэлдэхүүн хэсэг бөгөөд долоодугаар сард өмнөх сарынхтай харьцуулахад 1.3 хувиар өсжээ. Энэхүү индекс нь 2022 оны гуравдугаар сард түүхэн дэх хамгийн өндөр цэгтээ хүрснээсээ хойш өнгөрсөн 16 сарын хугацаанд ердөө хоёр удаа өссөн байна.
Хүнсний үнийн индекст
ургамлын тосны үнийн дэд индекс хамгийн их хөдөлж, 12.1 хувиар өссөн байна. Харин
элсэн чихрийн үнэ долоодугаар сард 3.9 хувиар буурчээ.
Бусад дэд индексүүдийн
хувьд харьцангуй бага хөдөлж, махны үнэ 0.3 хувиар, сүү, сүүн бүтээгдэхүүний
үнэ 0.4 хувиар буурсан байна.
ХХААБ-ын Хүнсний үнийн индексийг нийт 23 бүлэгт ангилсан 73 нэр төрлийн бүтээгдэхүүний үнийг суурь жилтэй харьцуулан тооцдог. Тус байгууллага дараагийн индексээ есдүгээр сарын 8-нд танилцуулахаар товложээ.