Стэн Вавринка АНУ-ын Нээлттэй тэмцээнд түрүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
sarnai@montsame.mn
2016-09-12 14:21:26

ВАШИНГТОН. /BBC/. Швейцарийн теннисчин Стэн Вавринка шувтаргын тоглолтод Сербийн алдарт теннисчин Новак Жоковичийг 7-6 харьцаагаар буулган авснаар Америкийн Нээлттэй тэмцээний аварга боллоо. Жокович өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Австралийн болон Францын нээлттэй тэмцээнүүдэд түрүүлэн дэлхийн чансааг тэргүүлж байгаа юм. 

Өдгөө 31 настай С.Вавринка гурван “Их дуулга”-ын финалын тоглолтуудад бүгдэд нь ялаад байгаагаас гадна  11 удаа дараалан финалын тоглолтод шалгарч байгаа юм. Харин Сербийн теннисчин Н. Жокович Нью-Йоркт болсон уг тэмцээнийг амжилттай эхлүүлсэн ч сүүлчийн тоглолтын дөрөвдүгээр үед ихэд ядарсан байна.

Их Британийн теннисчин Дэниел Эванстай хийсэн тоглолтын гуравдугаар үед тэмцээний төгсгөлийг шийдсэн гайхалтай оноог авч байсан С.Вавринка “Миний зорилго бол хамгийн сайн нь байхын тулд бүхнээ зориулах явдал” гэж хэлжээ.

С.Вавринка ярихдаа “Их дуулга”-д түрүүлэхийг хэзээ ч зорилгоо болгож байгаагүй харин хамгийн сайн нь байхыг л хичээсэн. Тоглолтоос тоглолтод би улам сайжирч байлаа”  гэлээ.

Өдгөө 29 настай алдарт теннисчин Н.Жокович-ийн хувьд өнгөрсөн жил Америкийн Нээлттэй тэмцээний аварга болж байсан бөгөөд 2016 онд 13 дахь удаагаа “Их  дуулга”-ын аваргын цомыг авахын төлөө тоглосон билээ. Тэмцээний эцсийн шатанд тэрбээр эрхий хуруундаа үсэрсэн цэврүүг эмчлүүлэх оролдлого хийсэн нь бөмбөг давуулалтыг сатааруулах гэсэн оролдлого гэж С.Вавринка шүүгчид болон хажуугийн шүүгчдэд гомдол гаргаж  байжээ.

“Стэн, үнэхээр уучлаарай. Би тэсэхгүй нь ээ” гэж завсарлагааны үеэр Н. Жокович чанга дуугаар түүн руу хашгирчээ. Тоглолт дууссаны дараа Н.Жокович хэлэхдээ “Стэн болон түүний багийнханд баяр хүргэе. Тэр өнөөдөр үүнийг үнэхээр хүртэх эрхтэй. Шийдвэрлэх мөчид тэрбээр шилдэг нь байж чадлаа. Стэн аварга болох гавьяатай” гэжээ.

С.Вавринка 1970 онд Австралийн теннисчин Кеннет Розувалл 35 настайдаа түрүүлж байснаас хойш түрүүлсэн хамгийн ахмад тамирчин болоод байгаа юм.  

Х.Сарнай

 

 

Related news