СЭЛЭНГЭ: Сурагч Б.Бат-Ирмүүн, Б.Номинжин нар хүрэл медалийн эзэд болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар /МОНЦАМЭ/. “Дугуйтай
Сэлэнгэ” клубийн өсвөрийн 21 дугуйчин уулын дугуйн улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоод иржээ.
Тамирчид Кросс каунтри буюу
уулын өгсүүр, бартаат зам. Марафон буюу шулуун замын гэсэн уулын дугуйн хоёр
төрлөөр өрсөлдсөн байна.
Тэмцээнийг 12-14 нас /эрэгтэй, эмэгтэй/, 15-16 нас /эрэгтэй, эмэгтэй/, 17-18 нас /эрэгтэй, эмэгтэй/ гэсэн гурван насны ангиллаар зохион байгуулсан аж.
Сэлэнгэ аймгийн “Дугуйтай Сэлэнгэ” клубийн тамирчин Б.Бат-Ирмүүн 12-14 насны эрэгтэй ангилалд хүрэл медаль, Б.Номинжин 15-16 насны эмэгтэй ангилалд тус тус хүрэл медаль хүртжээ.
Уулын дугуйн улсын аварга шалгаруулах энэхүү тэмцээнд 12 байгууллагын 100 гаруй тамирчин хүүхдүүд оролцсон байна.
Related news

“Chinggis Khaan” International Airport Became One of the World’s Ten Most Improved Airports
18 hours

Health Minister Meets ADB Country Director to Discuss Projects and Programs in Health Sector
10 days