ГОВЬ-АЛТАЙ: Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр автомашины хөдөлгөөнийг хязгаарлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-05-31 08:58:20

Есөнбулаг  /МОНЦАМЭ/. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургаадугаар сарын 1-ний өдөр  09.00-18.00 цаг хүртэл автомашины хөдөлгөөнийг хязгаарлана.


Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын захирамжаар Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хүүхдийн аюулгүй байдлыг хангах боломжийг бүрдүүлэн хүүхэд зам тээврийн осолд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх зорилгоор зургаадугаар сарын 1-ний өдрийг "Автомашингүй өдөр" болгон зарлалаа.


Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн нийтийн хэв журам хамгаалах, замын хөдөлгөөний аюулгүй байдал хангах, хүүхэд хамгааллын чиглэлээр хамгаалалтад ажиллах тухай холбогдох албанаас мэдээллээ.

Related news