ДУНДГОВЬ: Нэг кг ноолуур 110000 төгрөгийн үнэтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Статистикийн хэлтсээс гол нэрийн
бүтээгдэхүүний үнийн мэдээллийг 5 дугаар сарын 1-ний байдлаар гаргажээ.
Тодруулбал, нэг кг I гурил 2450, элсэн чихэр 3480,
үнээний сүү 4000, цагаан будаа 3980, хонины мах 13000, ямааны мах 11000, үхрийн
мах 17000, тэмээний мах 9800 төгрөгийн үнэтэй байна. Харин ямааны машиндсан мах
11800, тэмээний машиндсан мах 10800, үхрийн борц нэг кг нь 65000 төгрөгийн
үнэтэй байгаа юм. Өмнөх сарын үнийн мэдээлэлтэй харьцуулахад мах болон
цагаан будааны үнэ өссөн байна.
Шатахууны үнэ өнгөрсөн сарынхаас нэмэгдээгүй, АИ-80
шатахуун 2510, АИ-92 шатахуун 2530, дизель түлш 3980 төгрөгийн үнэтэй байна.
Харин ноолуур 4 дүгээр сарын эхээр 145000 төгрөгөөр, мөн
сарын 10-ны байдлаар 120000 төгрөгийн үнэтэй байсан бол одоо 110000 төгрөг болж
буурчээ.
Задгай сүүний нийлүүлэлт бага байгаа бөгөөд нэг литрийн
савлагаатай үйлдвэрийн сүү дэлгүүрүүдэд 6050-6500 төгрөгийн үнэтэй байгаа юм.
Тус аймгийн зах зээлд шинэ мах нийлүүлэгдээгүй, харин махны худалдаачид өөрсдийн нөөцөлсөн махыг худалдаж байна.