ДУНДГОВЬ: Банкуудын хадгаламжийн хэмжээ 5,3 хувиар буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-04-19 17:45:51
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн 15 суманд харилцааны ХААН, ХАС, Төрийн банкны 34 салбар ажилладаг.

Аймгийн Статистикийн хэлтсийн мэдээлснаар 3 дугаар сарын байдлаар дээрх банкуудын зээлийн үлдэгдэл 157,1 тэрбум төгрөг болсон нь өмнөх оны мөн үеийнхээс 7,3 хувиар өсжээ. Нийт зээлдэгчдийн тоо 27600 байгаа юм.  

Үүнээс анхаарал хандуулах зээл 1,6 тэрбум, чанаргүй зээл 1.5 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй болж, өмнөх оны мөн үеийнхээс анхаарал хандуулах зээл 24,8 хувь, чанаргүй зээл 36,4 хувиар тус тус өссөн ба эдгээр нь нийт зээлийн үлдэгдлийн 2,1 хувийг эзэлж байна.

Харин иргэдийн хадгаламжийн үлдэгдэл буурч, энэ сарын байдлаар нийт 32200 иргэн 83,7 тэрбум төгрөгийн хадгаламж эзэмшиж байна. Өнгөрсөн оны 3 дугаар сард 33900 иргэн 88,5 тэрбум төгрөгийн хадгаламж эзэмшиж байсан байсан ба энэ үеийнхээс нийт хадгаламжийн хэмжээ 5,3 хувиар буурчээ.

Related news