Номын баяр болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-09-05 17:18:01

Монгол Улсад орчин цагийн Номын сан үүсч хөгжсөний 95 жил, Увс аймгийн номын сангийн 80 жилийн ойн баяр энэ өдрүүдэд тохиож байна.

Энэ хүрээнд “Номын сангийн түүх ба ирээдүй” эрдэм шинжилгээний бага хурал, уран цэцэн илтгэж ярих тэмцээн, спортын бооцоот уралдаан, соёлын ажилтнуудын сургалт семинар болох аж. Мөн энэ сарын 9-нд Маршал Ю.Цэдэнбалын талбайд Номын баяр болохоос гадна зохиолч уншигчдыг хүндэтгэсэн улаан хивсний ёслол, урлагийн тоглолт, баярын хурал, ном бэлэглэх, ном хандивлах, номын азтан шалгаруулах үйл ажиллагаанууд явагдах юм байна.

Аймгийн Номын сангийн түүхт 80 жилийн ойн баярын арга хэмжээнд Увсчууд өргөнөөр оролцож байна.

Увс аймаг Б.Батхүү

 

Related news