Маргааныг анхан шатанд нь буцаав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-08-30 21:42:38

УИХ-ийн сонгуулийн 6 дугаар тойрогт нэр дэвшин сонгогдсон Д.Мураттай холбоотой асуудлыг хэлэлцсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс анхан шатныханд буцаасан тухай түүний өмгөөлөгч Х.Зулхыш олон түмэнд мэдэгдэв.

Зарга мэдүүлсэн талаас өгсөн, нэр дэвшигч мөнгө, эд зүйл тараасан, өрсөлдөгчийнхөө нэр төрийг гутаасан зэрэг мэдүүлгийнх нь зарим нь үнэн зөв, бүрэн гүйцэд тогтоогдоогүй тул анхан шатны шүүх рүү буцаагдлаа. Иймд уг асуудал шүүхийн байгууллагаас бүрэн дүүрэн тогтоогдон шийдвэрлэгдэх хүртэл янз бүрийн таамаг дэвшүүлж, цуу яриа тарааж болохгүй гэдгийг тэр нийтэд анхаарууллаа.

Ш.Айзаря

 

Related news