ДОРНОД: Жилд арав орчим нярай дутуу төрдөг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-10-13 09:14:39

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт жилд 1800-2000 эх амарждагаас арав хүртэлх нярай дутуу төрдөг. Хамгийн бага 900-1020 гр жинтэй нярай төрж, тэд өнөөдөр эсэн мэнд бойжин нэг ой хүрчээ. 

Төрөх эмэгтэйчүүдийн тасагт тэр хэрээр дутуу төрсөн нярайд үзүүлэх тусламж үйлчилгээний тоног төхөөрөмжүүд, ургийн гажгийг эрт илрүүлэх ЭХО аппарат шаардлагатай байдаг аж. Тиймээс "Найдвар түгээе" ТББ-аас Төрөх эмэгтэйчүүдийн тасагт 214 сая төгрөгийн үнэ бүхий эх, нярайн ЭХО, нярайн ор, дулаацуулах шүүгээ, эхийн амрах байрны гал тогооны хэсгийн  засвар, инкубатор зэрэг хүрэлцээ муутай байсан тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэж өглөө. Тус төрийн бус байгууллага энэ жил нийт таван аймагт ийнхүү тоног төхөөрөмж хандивлаж байгаа, ирэх жилээс нэг аймагт дэмжлэг үзүүлнэ гэж "Найдвар түгээе" ТББ-ын тэргүүн Д.Отгонцэцэг хэлэв.


Related news