ДОРНОД: Чойбалсан суманд 50 толгой тарвага сэргээн нутагшуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-07-07 08:27:39

Чойбалсан, 2025 оны долоодугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт 50 толгой тарвага сэргээн нутагшуулсан байна. Ноднин жил мөн төдий тооны тарвага нутагшуулсан нь 60 гаруй толгой болж үржжээ.


Тус сум тарвага ихтэй байсан бол ерээд оны дунд үеэс тоо толгой огцом багасаж устахад хүрээд байсан юм. Чойбалсан сумын Засаг дарга Г.Төрболд: “Цаашид сумын төсөв, ОНХС-даа жил бүр тодорхой зардал тусгаж энэ ажлыг үргэлжлүүлэхэд анхаарна” гэв.


Тарвага сэргээн нутагшуулснаар экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, хөрсний доройтол, цөлжилтийг сааруулах, хөрсний агаарын солилцоог хангаж, бэлчээр нөхөн сэргэхэд чухал үүрэгтэй байдаг. 

Related news