ДОРНОД: Ус ихтэй аадар борооны давтамж нэмэгдэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2025 оны долоодугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой ус ихтэй гэнэтийн аадар борооны давтамж нэмэгдэх болсон. Ийм үед үерийн эрсдэл ихтэй бүсэд амьдарч байгаа иргэд сонор сэрэмжтэй байж, аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх шаардлагатайг УЦУОШТ-өөс анхааруулж байна.
Найм, есдүгээр сард Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур олон жилийн дунджаас дулаан, 10 дугаар сард олон жилийн дунджийн орчим байна гэв. Хур тунадас 8, 9, 10 дугаар сард ОЖД-ын орчим орох төлөвтэй байна.
Энэ
зун нийт нутгийн 68 хувьд бэлчээрийн ургамлын ургалт дунд зэрэг, 32 хувь нь
хэвийн байгаа юм. Үүнтэй холбоотойгоор цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедиз энэ
сарын 3-нд Хөлөнбуйр сумаас баруун хойд зүгт хур тунадас нэмэгдүүлэх ажиллагаа
явуулснаар арваад сумын нутагт 0.4-6 мм бороо орсон байна.