MONGOLIAN NATIONAL NEWS AGENCY

ДОРНОД: Зөвхөн Африк тивд амьдардаг өрөвтас Чух нуурын орчимд үзэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-10-08 16:46:05

Чойбалсан, 2025 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Чух шувуу судлалын суурингийн хамт олон энэ зун судалгааныхаа үеэр аварга том өрөвтас шувууг Улз голын хөндийд олж харжээ.


Marabou Stork Leptoptilos Crumeifer хэмээх нэгэн төрлийн энэхүү өрөвтас 1.5 м өндөр, 9 кг жинтэй, далавчаа дэлгэхэд 3.7 м хүрдэг. Зөвхөн Африк тивд тархан амьдардаг, нүүдэггүй буюу суурин амьдралтай шувуу юм.


Судлаачид энэ шувууг Хятадын амьтны хүрээлэнгээс байгальд суллагдсан эсвэл алдагдсан байх магадлалтай гэж үзэж байна. 

Related news