“Ташкент-2022” ДАШТ-д Монголын 18 жүдоч хүчээ сорино

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-09-27 12:18:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Узбекистаны Ташкент хотноо 2022 10 дугаар сарын 6-12-нд жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-д Монгол Улсаас 18 тамирчин хүч, ур чадвараа сорино.

 

Энэ жилийн ДАШТ-д таван тивийн 86 орны 570 жүдоч /эрэгтэй 308, эмэгтэй 262/ хүчээ сорин барилдахаар мэдүүлгээ өгсөн байна.

 

Монголын жүдо бөхийн шигшээ багийг танилцуулахад, эрэгтэйчүүдийн 60 кг-д Э.Ариунболд, Э.Сумьяабазар, 66 кг-д Ё.Басхүү, Г.Хэрлэн, 73 кг- Ц.Цогтбаатар, 81 кг-д Б.Эрдэнэбаяр, 90 кг-д Г.Алтанбагана, 100 кг-д Б.Гончигсүрэн, +100 кг-д О.Цэцэнцэнгэл нар барилдана.

 

Эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Наранцэцэг, Б.Баасанхүү, 52 кг-д  Б.Хорлоодой, 57 кг-д Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо, 63 кг-д Б.Ганхайч, 78 кг-д Б.Эрдэнэт-Од, +78 кг-д А.Адьяасүрэн нар хүчээ сорих юм.  

 

"Ташкент-2022" ДАШТ-д барилдах Монголын шигшээ багийн тамирчдаас жиндээ чансаагаараа Ё.Басхүү 2 дугаарт эрэмбэлэгдсэн бол Ц.Цогтбаатар 3-т, О.Цэцэнцэнгэл, Г.Наранцэцэг нар 4 дүгээрт, Б.Хорлоодой, Л.Энхрийлэн, А.Адьяасүрэн нар 7 дугаарт, Б.Ганхайч, Э.Ариунболд нар 8 дугаарт тус тус бичигдэж байгаа юм.

Related news