С.Бямбацогт: Улаанбаатар-Дарханы хоёр эгнээ замыг ирэх сарын 30-наас өмнө нээхээр төлөвлөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-09-22 13:43:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар-Дарханы автозамын хоёр эгнээ замыг ирэх сарын 30-наас өмнө нээхээр төлөвлөж буйг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр хэвлэлийн хурал хийж танилцууллаа.


Тэрбээр, “ Сайдын ажил авсанаас хойш 20 гаруй хоног өнгөрч байна. Одоогоор 204 км-аас 160 км зам нь хатуу хучилттай болоод байна. Ирэх сарын 20 хүртэл шахуу ажиллаж, 30-наас өмнө үлдсэн 40 км замыг хатуу хучилттай болгохоор төлөвлөж байна. Тус зам нь хоёр урсгалтай дөрвөн эгнээ бөгөөд үүнээс нэг урсгал хоёр эгнээ замыг нээхээр ажиллаж байна. Бидэнд бэрхшээлтэй асуудал бий. Цементийн хомсдол үүсэж, үнэ өссөн. Хөтөлийн цементийн үйлдвэр өнгөрсөн сарын 10-наас хойш зогссон. Үүнээс хойш дотоодын бусад үйлдвэрүүдтэй ярилцсан бөгөөд бидний хүсэлтийг нааштай хүлээж авсан. Тухайлбал, “МАК”, “МОНЦЕМЕНТ”, “Налгар түлш” компани цементээр тасралтгүй хангахаар төлөвлөж байгаа бөгөөд өдөрт 1000 тонн цемент шаардлагатай” гэлээ.


Цементийн хомсдол үүссэнтэй холбогдуулан Засгийн газраас импортын татварыг түр зуур тэглэсэн. Улмаар Улаанбаатар-Дарханы замд хэрэглэхээр авч буй цементийн үнэ тогтвортой байгааг салбарын сайд онцоллоо.

Related news