БАЯН-ӨЛГИЙ: Хөл бөмбөгийн шигшээ баг нэгдүгээр шатны тэмцээний аварга болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-08-08 08:03:00

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр зохион байгуулж буй хөл бөмбөгийн 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээн долоодугаар сарын 26-наас 8 дугаар сарын 6-ны өдрүүдэд Увс аймгийн Улаангом хотод боллоо.

Тэмцээнд нийт 17 аймгийн шигшээ баг өрсөлдсөнөөс Баян-Өлгий аймгийн  шигшээ баг тэргүүлж, нэгдүгээр шатны цомын эзэн, аварга багаар тодорлоо.

Мөн багийн ахлагч Б.Мустафа "Шилдэг хагас хамгаалагч” , багийн хаалгач Б.Көпберген "Шилдэг хаалгач"-аар тус тус шалгарлаа.

Баян-Өлгий аймгийн шигшээ баг нэгдүгээр шатны хагас шигшээ тоглолтод Сэлэнгэ аймгийн багийг 4-1 харьцаагаар хожив. Харин шигшээ тоглолтод Төв аймгийн багийг буулган авч 2023 онд Монголын хөл бөмбөгийн холбооны 21 аймгийн аварга шалгаруулах дээд шатны тэмцээнд өрсөлдөх эрхтэй боллоо.

Related news