Сэлэнгэ аймгийн хэмжээнд 26 соёл, урлагийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-02-14 20:04:24

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол Улсын Соёлын яамны орон нутаг дахь нэгж Соёл урлагийн газар шинээр байгуулагдаад удаагүй байна.

Өнөөдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотноо тус байгууллагын тамгыг албан ёсоор хүлээлгэн өгөх үйл ажиллагаа боллоо. Аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж тус газрын дарга Ц.Отгонтуяад тамгыг нь гардуулан өгч амжилт хүслээ. Мөн тэрээр аймгийн Соёл урлагийн газрын тавилга хэрэгслийг шийдвэрлэж өгөхөө амаллаа. Мөн цаашид Сэлэнгэ аймгийн соёл, урлагийн салбарыг улам хөгжүүлэх тал дээр анхаарч, бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн хэмжээнд 26 соёл, урлагийн байгууллагад 300 орчим хүн ажилладаг байна. 

Related news