С.Амарсайхан: БНХАУ хилээ нээх хүртэл оюутнууд тус улсад очих боломжгүй

Монголын мэдээ | УЛС ТӨР
ariunbold@montsame.mn
2022-01-19 15:34:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ хилээ нээх хүртэл тус улсад суралцдаг Монголын 10 мянга гаруй оюутан танхимын хичээлд оролцох боломжгүй байна.  


Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр мэдээлэхдээ, “БНХАУ-д Монголын 10 мянга гаруй оюутан суралцдаг. Эдгээр оюутан БНХАУ-д танхимаар хичээллэх хүсэлтээ ирүүлсэн. Энэ дагуу Засгийн газар, УОК-оос БНХАУ-ын холбогдох албаныханд хүсэлтээ тавьсан. Гэхдээ БНХАУ жил гаруйн хугацаанд хилээ нээгээгүй бөгөөд гадаадын аль ч улсын иргэнийг хүлээж авахгүй байгаа. Тиймээс шууд шийдвэрлэх боломжгүй. Харин цахимаар сургалтдаа хамрагдах боломж нээлттэй байгаа тул тус улс хилээ нээх хүртэл цахимаар хичээллэхээс өөр боломжгүй байна” гэсэн юм.

Related news