12 эмэгтэй 500 долларын тэтгэлэг авахаар болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-12-29 15:11:25

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Австралийн Элчин сайдын яам, Азийн сангаас хамтран хэрэгжүүлж буй “Ковид-19 цар тахлын үед бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд тулгарч буй сорилтуудыг даван туулах чадварыг нэмэгдүүлэх” төслийн санхүүгийн тэтгэлэг олгох ёслолыг цахимаар зохион байгууллаа.  

Өвөрхангай аймгийн бизнес эрхлэгч 50 эмэгтэй 2021 оны 10 дугаар сараас эхлэн тус төслийн чадавхжуулах сургалтад үе шаттай хамрагдаж, бизнес санаагаа хэрхэн хөгжүүлж, өргөжүүлэх талаар төслийн санал боловсруулж өгсөн байна. Үүнээс 12 эмэгтэйн төсөл тэтгэлэгт хамрагдахаар шалгарсан бөгөөд 500 долларын буцалтгүй тэтгэлгийг авч байна.

Төсөлд Говь-Алтай, Өвөрхангай, Өмнөговь аймаг болон улаанбаатар хотын бизнес эрхлэгч эмэгтэйчүүд хамрагдаж байгаа аж.

Related news