Цагаан-Үүр сум ойн нөөцөөрөө аймагтаа тэргүүлдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-07-09 13:27:39

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сум 873,533 мянган га хавтгай дөрвөлжин квадрат талбайтай. Ойн нөөцөөрөө аймагт тэргүүлдэг нийт газар нутгийн 78,8 хувийг ой эзэлдэг Монгол улсад байгалийн унаган төрхөө авч үлдсэн цөөхөн сумдын нэг юм.

Цагаан-үүр сум жилд ойгоосоо хэрэглээний зориулалтаар 10 мянган м.куб мод бэлтгэдэг бөгөөд  бэлтгэсэн 100 м.куб тутамдаа 1,5 га-ийн ойжуулалт хийдэг байна. Тус сумын хэмжээнд   байгалийн нөхөн сэргээлтийг тогтмол хийж заншсан гэнэ.  Төсвийн байгууллагууд өвөлдөө 2400 м.куб мод түлдэг бол  хамгийн их буюу 1800 м.куб модыг сургууль түлшиндээ хэрэглэдэг ч  нөхөн сэргээлтийг тогтмол хийдэг байна.  

Б.Гантуяа 

Related news