Япон явахаар 206 иргэн бүртгүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСЯпон улс руу ажиллах хүч илгээх болсонтой холбогдуулан Увс аймгийн хэмжээнд 206 иргэн бүртгүүлжээ.
Эдгээр иргэдийг ирэх сарын 30-наас эхлэн Улаангом политехник коллежид 3 сарын хугацаатай хэлний сургалтад үнэ төлбөргүй хамруулах аж. Дараа нь хэлний шалгалт авч, эрүүл мэндийн үзлэгт оруулан визний зөрчилгүй бол Япон улс руу 3 жилийн хугацаатай дадлагажигч ажилтнаар илгээх юм.
Японд ажиллах хүч гарах хүсэлтэй иргэдийг өнгөрсөн сарын 23-28-ны хооронд аймгийн Хөдөлмөрийн хэлтэс бүртгэжээ. Эдгээр хүмүүс нь Япон руу хэзээ явах, очоод ямар ажил эрхлэх талаараа тодорхой ойлголтгүй байна.
Увс аймаг Б.Батхүү