Тэтгэлгийн үр дүнд хяналт үнэлгээ хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор аймагт хэрэгжиж байгаа "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслийн үр дүнд хяналт үнэлгээ хийх ажлыг энэ сарын 21-23-ны өдрүүдэд Жаргалант, Гурванбулаг, Эрдэнэцогт сумдад зохион явуулжээ.
Хяналт үнэлгээ хийх ажлаар Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, төслийн үндэсний захирал Б.Болдбаатар, төслийн нэгжийн ажилтан М.Мягмаргармаа, аймгийн ИТХ-ийн Тэргүүлэгчдийн ажлын албаны мэргэжилтэн Ц.Мөнхзул нар дээрх сумдад ажилласан байна.
Ажлын хэсгийнхэн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нартай уулзалт, ярилцлага хийж, санал асуулга авчээ.
УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэг, Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төсөл Баянхонгор, Жаргалант, Гурванбулаг, Эрдэнэцогт сумдад хэрэгжээд багагүй хугацааг үдэж байна.
Б.Мөнхзул