Говьсүмбэр аймгийн иргэдийн 89.5 хувь нь вакцины эхний тунд хамрагджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-05-21 14:52:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн нийт иргэдийн 89.5 хувь коронавирусний вакцины эхний тун, 25.2 хувь нь хоёр дахь тунд хамрагджээ.


Энэ талаар тус аймгийн Эрүүл мэндийн нэгдсэн төвийн дарга О.Мөнх-Од Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд танилцуулав. Тус аймгийн 50 хүн коронавирусний халдвар авснаас 41 аймагтаа эмчлүүлж эдгэрсэн байна.


Шадар сайд С.Амарсайхан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэх, чанар төрлийг сайжруулах үүднээс  Говьсүмбэрт Эрүүл мэндийг дэмжих төв байгуулах шийдвэр гаргалаа. Ингэснээр аймаг төдийгүй Дундговь, Дорноговь аймгийн сумдын иргэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүргэх боломж бүрдэх юм. 


Аймаг, орон нутгийн Онцгой байдлын байгууллагуудын бэлэн байдлыг хангах зорилгоор шаардлагатай тоног төхөөрөмж, автомашин нийлүүлэхээр ажиллаж байгааг Шадар сайд хэлж, Онцгой байдлын газарт туулах чадвар сайтай УАЗ пургон автомашин хүлээлгэж өглөө.  Мөн өнгөрсөн гуравдугаар сард байгалийн гамшигт үзэгдэлд өртөж орон гэргүй болсон 12 өрхөд гэр өгөв. Мөн тэрбээр Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд иж бүрэн тоноглосон, шүдний кабинетын нээлтэд оролцохдоо улсын бүх суманд шүдний кабинет байгуулахаар төлөвлөснийг дурдав.

Related news