Шинэ Зеландын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга “Чингис хаан” үндэсний музейд зочлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-09-01 16:27:01

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж буй Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга, ноён Жерард Браунли тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо. 


Зочдыг Соёл, спорт, аялал жуучлал, залуучуудын сайд Ч.Ундрам, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол, Шинэ Зеландын парламентын найрамдлын бүлгийн дарга С.Эрдэнэболд, “Чингис хаан” үндэсний музейн захирал С.Чулуун нарын албаны хүмүүс угтан авав.


Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга, ноён Жерард Браунли тэргүүтэй төлөөлөгчид “Чингис хаан” үндэсний музейн Монголын эртний төрт улсын танхим, Их Монгол Улсын танхим, Их хааны өргөөг үзлээ. 


Дараа нь “Чингис хаан” үндэсний музейн хүндэтгэлийн өргөөн дэх Чингис хааны алтан хөшөөг сонирхоод, музейн Хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ бичиж, гарын үсгээ зурлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.



Related news