Хугацаат цэргийн албаны дайчдын төрсөн өдрийг тэмдэглэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд хугацаат цэргийн алба хаагчдынхаа төрсөн өдрийг сар бүр хамтатган тэмдэглэдэг уламжлалтай билээ.
Энэ удаа Зэвсэгт хүчний 110 дугаар ангид 2020 оны 2 дугаар ээлжээр татагдан ирсэн дайчдаас 2-5 дугаар сард төрсөн өдөр нь тохиосон хугацаат цэргийн алба хаагчдынхаа Төрсөн өдрийн баярыг энэ сарын 15-ны өдөр тэмдэглэжээ.
Өнгөрсөн саруудад цар тахлын халдварын нөхцөл байдалтай холбогдуулан төрсөн өдрийг нь тэмдэглэж чадаагүй байсан аж. Хугацаат цэргийн алба хаагчдын төрсөн өдөр нь нэгэндээ баяр бахархал төрүүлэх, халуун дотно уур амьсгал бүрдүүлэхэд чухал үйл явдал болж, мартагдашгүй дурсамж болж үлддэг юм байна.